Сонгуульд ялалт байгуулж, олонхийн суудал авсан Ардчилсан Прогрессив Намын бүлгийн дарга Кер Чиен Минь парламентын шинэ гишүүдийг мэндчилэн хүлээн авсны дараагаар парламентын даргыг сонгох сонгуулийн санал хураалтыг эхлүүлсэн байна.Тайваний парламентын даргаар эрх баригч Ардчилсан Прогрессив Намын Су Жиа Чюан сонгогдож 113 суудал бүхий Юан буюу Тайваний парламентыг даргалахаар боллоо. Эрх баригч намын бүлгийн дарга Кер Чиен Минь түүнд баяр хүргэж, энэхүү албанд томилох хуудсыг нь гардуулсан байна. Сарын өмнө явагдсан сонгуулиар анх удаагаа сөрөг хүчний нам засгийн эрхэнд гарсан билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/