Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “HAKUHO CUP” Олон улсын тэмцээн өнгөрсөн долоо хоногт Япон улсад болжээ.
Зургаа дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, анх удаа багаараа алтан медаль хүртсэн байна.
Мөн хувийн дүнгээр А.Сосорхүү алт, 10 насанд Э.Жавхлантөгс хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн тус цомын тэмцээнд их аварга Хакүхогийн найман настай хүү Д.Мөнхжаргал барилдаж, үзэгч олныг баясгасан байна.