Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид нэгдүгээр сарын 23, 24-нд Ж.Чулууны “Уран хас” балетыг тоглож үзэгчдийн хүртээл болгосон бол энэ удаад Л.Мөрдоржийн “Хөхөө намжил” дуурийг тоглохоор зэхэж байна.
Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн эл дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж тавьсан байдаг. Уг дуурьт морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулдаг.
Ардын жүжигчин, төрийн шагналт Л.Мөрдорж хөгжмийг зохиож, төрийн шагналт зохиолч Л.Ванган, Ч.Чимид нар цомнолыг нь бичсэн тус дуурийг өдгөө УДБЭТ-ын уран бүтээлчид сэргээн тавьж, үзэгчдэд хүргэж буй юм.
Дуурь энэ сарын 6,7-ний өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно.