Дэлхийн хамгийн өндөр настай яст мэлхий 183 настай болохыг судлаачид мэдээлж байна. Хамгийн урт настай хэмээгддэг энэ төрөл зүйл 300 насалдаг гэх яриа ч байдаг юм.
Гэхдээ эрдэмтдийн баттай ноттой мэдэж байгаа хамгийн өндөр настай яст мэлхийгээр Жонаттан нэрлэгдэж байна.
Өдгөө халуун дулаан уур амьсгал бүхий арал дээр амьдарч байгаа Жонаттан юу таарснаа идэж байсны улмаас турж эцсэн байдалтай олдсныг амьтан хамгаалагчид хэлж байгаа юм. Хог хаягдал, хатсан навч, мод бутны мөчир зэрэг олдсон зүйлсээрээ хооллож байсан яст мэлхийд алим, гадил, лууван болон өргөст хэмх өгч эхэлсэн байна. Үнэрлэх, харах чадвар нь муудсан учир яст мэлхий юу идэж байгаагаа мэдэхгүй байсан байж магадгүй байгаа юм.
Амин дэмээр баялаг хүнсний ногоо болон жимсээр хооллосноор Жонаттан маш богино хугацаанд жин нэмж, тэнхэрч эхэлжээ.
Эх сурвалж UBS.MN