Хоол тэжээлийг шингээхэд тус нэмэр болдог, хоол боловсруулах системийн шингээх үйл ажиллагааг сайжруулахад тустай. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй.
- Эрүүл мэндэд тустай антиоксидантыг хамгийн ихээр агуулдаг
- В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни, бор зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг байдаг.
- Дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай.
- Мөн тэжээллэг чанар өндөртэй хатаасан жимс тул глюкозын уусалтыг сайжруулах, холесторинийг бууруулах, зүрхний шигдээс болон хавдарын эсрэг үйлчилгээг дэмжих үйлчилгээтэй ургамлын гаралтай полифенол гэдэг бодис ихээр агуулсан байдаг.
Хар чавга идээд турах жор
1. Хамгийн энгийн жор – 8 ширхэг хар чавгыг жижиглэж 1 стакан тослог багатай тарагтай /йогурт биш энгийн тараг/ холиод оройн хоолны оронд иднэ. Бусад үед нь өөрийн хүссэнээр хооллоорой, мэдээж тослог юмуу чихэр ихтэй зүйл идэх хэрэггүй. Энэ жор нь туулгаж, шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг тул өглөө юмуу өдрийн хоолонд хэрэглэж болохгүй.
2. Хэрэв тарагнаас уйдаж байвал 150 гр аарцыг 6-8 ширхэг хар чавгатай хольж идэж болно. Унтахаасаа 3 цагийн өмнө энэ хоолыг идэх ба гэдэсний таталт хийх, алхах зэрэг биеийн хөдөлгөөнтэй хослуулбал үр дүнтэй. Энэ арга нь ерөнхийдөө уураглаг хоолны дэглэм барих үеийн хоолны боловсруулалтыг дэмжиж өгдөг давуу талтай боловч удаан хугацаагаар байнга хэрэглэх хэрэггүй. Гэдэс татаж цанхайх, шингэн алдах гэдэсний хямралыг намжаах, биед хэрэгтэй амин дэм, эрдэс бодисын алдагдлаас сэргийлэх үйлчилгээтэй.
3. Гуравдахь арга бол сонгодог цэвэрлэгээний арга байгаа. 100 гр хар чавга болон 100 гр чангаанзыг махны машинаар машиндана. Бэлдмэл дээр 2 хоолны халбага сенна өвсний хатаамал болон 50 гр маалингын үрийг хийнэ. Эдгээрийг холиод дээрээс нь 1-2 цайны халбага зөгийн бал нэмж болно. Бэлдмэлээ тагтай шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгална. Ингээд өглөөний хоолны өмнө 1 цайны халбага, оройн хоолны дараа 1 цайны халбагыг ууж хэрэглээрэй. Энэ нь хүчтэй туулгах үйлчилгээтэй тул хэрэв элэг цөсний ямар нэг эмгэгтэй бол хэрэглэж болохгүй.
Чавганы жүүс бэлтгэх
2 литр 85-100 хэмийн буцалсан халуун усанд 150-200 гр чавга хийгээд 3-4 цагийн дараагаас уухад жүүсэнд бүх жимсний амт шингэсэн байдаг. Чавгаа идэнгээ шүүсээ ууж болно. Мөн чавгаа жижиглэж хэрчээд усанд хандалж болно. Илүү амттай шүүс болдог.
Сэтгэгдэл (4)