Загвар зохион бүтээгч Ариунаа Сүри азиудтай хамтран ажиллахаар болжээ. Тэрээр Азийн шилдэг моделиудыг эгнээндээ багтаасан олон улсын загварын байгууллагатай холбоо тогтоожээ. Энэ олон улсын байгууллагад Хятад, Тайвань, Солонгос, Орос Филлипин зэрэг 50 гаруй орны хамгийн шилдэг загвар өмсөгч, дизайнерууд харьяалагддаг юм байна. Тэд жилд нэг удаа дэлхийг тойрон аялж, тухайн жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлдог аж. Хамтарч ажилладаг дизайнерууд өөрийн шинэ загварын санаа, хар зургаа жилд дөрвөн удаа тайлагнадаг гэнэ. Компанийн удирдлагууд тэдгээр загварыг судалж үзээд үнэхээр шинэ содон байвал хувийн дэмжлэгтэйгээр үйлдвэрлэж, дэлхийд сурталчилж, худалдаалдаг байна.
Сэтгэгдэл (1)