Зураач Б.Ариунбаатарын “Морин төвөргөөн” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийжээ. Үзэсгэлэнд зөвхөн морины тухай өгүүлэх 24 зургийг дэлгэсэн байна. Үүнээс “Шөнийн талд адуу янцгаана”, “Монгол хүлэг”, “Хүлэг минь, нутаг минь” бүтээл нь содон аж. Б.Ариунбаатар зурахаас гадна баримал, сийлбэр хийдэг аж. Тиймээс түүний урласан морины барималууд ч үзэсгэлэнг нь чимжээ. Тэрээр сүүлийн нэг жил Хятадад амьдарч, уран бүтээл хийж байгаа юм. Өмнө нь эх орондоо гурван удаагийн үзэсгэлэнгээ гаргасан туршлагатай уран бүтээлч. “Морин төвөргөөн” үзэсгэлэн Хятадын мужуудаар хоёр cap үргэлжлээд эх орныхоо уран зураг сонирхогчдын мэлмийг баясгах юм байна.