франц улсын нийслэл Парис хотын спортын ордонд энэ сарын 29-31-нд чөлөөт бөхийн уламжлалт гран при тэмцээн болно. Тус тэмцээнд манай чөлөөтийн эрэгтэйчүүд зодоглох бөгөөд 57 кг-д С.Батболд, 61 кг-д Б.Хаш-Эрдэнэ, Б.Нэмэхбаяр, Г.Отгонбаатар, 65 кг-д Б.Батмагнай, Ц.Чингэс, 70кг-д Д.Атгангэрэл, 86 кг-д П.Өсөхбаатар, Л.Төртогтох 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг ЖЧулуунбат, Н.Золбоо нар дасгалжуулагч Б.Баяраа, Л.Энхбаярын удирдлага дор оролцоно. Мөн чөлөөтийн зарим эрчүүд өчигдөр Болгар улсыг зорив. Тэд Дан Коловын ОУТ-д энэ сарын 30-31-нд хүч үзнэ.