Египетэд олон зуун хүнийг хамарсан сүрт жагсаал зохион байгуулагдлаа. "Исламын ахан дүүс" бүлэглэл улс төрийн хөдөлгөөнөө эхлүүлснээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор энэ бүлэглэлийг дэмжигчид ойн баярын жагсаал зохион байгуулсан байна. 2011 оноос эхлэн идэвхитэй үйл ажиллагаагаа явуулсан тус бүлэглэлийг дэмжигчид засгийн газраа эсэргүүцсэн утга агуулга бүхий уриа үгийг сүрт жагсаалынхаа үеэр хэлж байсан байна.
"Исламын ахан дүүс"-ийн хийж байсан эсэргүүцэл тэмцэл 2013 онд эрчээ авч, тухайн үед эрх баригчидтай тэрсэлдсээр байсан юм. Үүнээс үүдэн тус хөдөлгөөнийг дэмжигч жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, хэдэн арван хүний амь нас эрсдсэн байдаг.
Өчигдрөөс эхэлсэн ойн баярын арга хэмжээний үеэр эдгээр хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, "Исламын ахан дүүс" бүлэглэлийн гишүүд дэмжигчид нэгдмэл хэвээр байгаа гэдгийг харуулахаар зорьсон юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (2)