ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиныг дан ганц авлигын хэрэгт ч сэжиглээд зогсохгүй Оросын тагнуулч Александр Литвиненко, сөрөг хүчний удирдагч Борис Немцов нарын үхэлд ч холбоотой гэж буруутгадаг. Тэгвэл өнгөрөгч онд амиа алдсан сөрөг хүчний удирдагч Борис Немцовын охин эцгийнхээ үхэлтэй холбоотой хэргийн мөрдөн шалгах явцад хяналт тавихыг Европын Зөвлөлөөс хүслээ.
Жанна Немцова Францын Страсбург хотод төвтэй Европын Зөвлөлийн Парламентад хүсэлт тавьсан байна. Эцгийнх нь үхэл зохион байгуулалттай гэмт хэрэг байсан учраас буруутнуудыг нь шийтгэж, зохих ялыг нь оноох ёстой гэж үзэж байгаа юм. Мөн энэ хэргийг мөрдөн шалгаж, Европын Зөвлөл хөндлөнгөөс оролцсоноор ОХУ-д энэ мэтчилэн улс төрийн шинж чанартай аллага дахин гарахаас сэргийлнэ гэжээ. Жаннагийн эцэг Борис 2015 оны 2 дугаар сард Москва хотод бусдын гарт буудуулж амиа алдсан юм. Түүний үхлийн шалтгаан Украйны асуудалтай холбоотойгоос гадна олон жил сөрөг хүчнийг удирдсаных нь төлөөс байж болох юм гэж Жанна Немцова үзэж байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)