Өнгөрөгч оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Францын нийслэл Парис хотноо нэгэн зэрэг олон халдлагыг хийсэн Исламын Улс бүлэглэлийн 9 гишүүний бэлтгэл хийж, халдлагаа төлөвлөж байх үеийн дүрс бичлэг интернетээр цацагдлаа. Энэхүү бичлэгт Парисын халдлагыг үйлдсэн 9 гишүүн Сири улс дахь тус бүлэглэлийн хяналтаа тогтоосон нутаг дэвсгэрт бэлтгэлээ хангахын зэрэгцээ хоригдлуудын толгойг цавчиж, буудан хороож байгаа дүрс багтжээ. Мөн Их Британи улсад халдлага хийнэ хэмээн заналхийлж, тус улсын Ерөнхий Сайд Дэвид Кэмероныг үгүй хийнэ гэсэн байна. Бичлэг дээр гарч байгаа ИУБ-ийн 9 гишүүн бүгд Парист халдлага үйлдэх үеэр болон халдлагын дараагаар амь үрэгдсэн бөгөөд тэдгээрийн 7 нь Бельги болон Франц улсын иргэншилтэй байжээ. Исламын Улс бүлэглэлийн интернетэд цацсан энэхүү бичлэг 17 минутын урттай бөгөөд бичлэг дээр гарах дүрсүүд хэтэрхий их хүчирхийллийг агуулж байгаа учир бидний эх сурвалж АП агентлагийн зүгээс тэдгээрийг нь хассан байна. Уг бичлэгийн орчуулгыг жихадын вебсайтуудыг хянадаг SITE Intelligence Group хэмээх байгууллага ням гаригт хийж гүйцэтгэжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)