2001 оны 1 дүгээр сард Өмнөд Солонгос улсын нийслэл хотод агаарын температур Цельсийн -18 градуст хүрч байжээ. Энэ өдрөөс хойш анх удаа Сөүл хотод цочир хүйтэрч агаарын хэм огцом уналаа. Энэ өвөл ойрын жилүүдэд тохиогоогүй хүйтэн өвөл болж байгааг цаг уур судлаачид хэлж байна.
Далайн эргийн болон эх газрын уур амьсгал холилдсон аялал жуулчлалын төв Жежү аралд өнгөрсөн амралтын өдрүүдэд 32 жилийн хугацаанд хамгийн зузаан цас орсон байна. 10 см зузаан цас орсноос болж олон арван мянган аялагч жуулчид арал дээр боогджээ. Жежү арлын нисэх буудал өнгөрсөн амралтын өдрүүдээс хойш даваа гаригийн 20 цаг хүртэл бүх нислэгээ цуцлаад байна. Ойролцоогоор 1,200 орон нутгийн нислэг саатжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)