25 жилийн өмнө орон орны үзэгчдийг байлдан дагуулсан “Хөөрхөн хүүхэн” киноны гол дүрд Жулиа Робертсийн хамт тоглосон Ричард Гир фэнүүддээ хандан “Facebook” хуудаснаа “Бид “Хөөрхөн хүүхэн”-ий үргэлжлэлийг хийх бодолтой ч ингэх нь зөв гэдэгт эргэлздэг билээ. Иймд энэ асуудлыг тус кинонд хайртай үзэгчид өөрсдөө шийдэх ёстой гэж үзлээ. Энэ бичлэг маань саяас илүү “Like” дэмжлэг авбал киноны үргэжлэлийг хийхэд онцгой анхаарах болно” гэжээ. Ричард Гирийн энэ бичлэгт 14 цагийн дотор нэг сая 70 мянган хүн "Like" дарсан аж. Тэгэхээр Ричард Гир амласандаа хүрч “Хөөрхөн хүүхэн" киноны үргэлжлэлийн зураг авалтад удахгүй орох биз ээ.