“Камертон" хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд хуучны хит дуунуудаа сэргээж, шинэ найруулгатайгаар сонсогчдод хүргэхээр зорьсон байна. Цомог “Чка өдөр”, “Явах цаг боллоо”, “18 нас” зэрэг 13 дуунаас бүтэх аж. Одоогоор дуунуудын хоолойн бичлэг хийгдсэн бөгөөд шинэ найруулгын ажил эхэлсэн байна. Үүнээс гадна хамтлагийн залуус эмэгтэйчүүдийн баярт зориулж тоглолт хийхээр төлөвлөж буйгаа дуулгалаа.
Сэтгэгдэл (2)