Монгол зураачдын нэгдсэн үзэсгэлэн Солонгост нээлтээ хийжээ. Энэ үзэсгэлэн 10 хоногийн турш Сөүлийн уран зургийн галерейд үргэлжлэх бөгөөд 10 залуу зураач бүтээлээ дэлгэсэн юм байна. Зураачид бүгд өөр, өөрийн арга барилаар бүтээсэн гурван зурагаа тавьжээ. Ихэнх нь монгол ёс заншил, нүүдэлчин ахуйг харуулсан аж. “Нүүдэлчин монгол” хэмээх энэ үзэсгэлэнгийн дараагийн зогсоол Япон, Хятад, Өвөрмонголын мужууд юм байна