“Louis Vuitton” сан үйл ажиллагааныхаа дөрөв дэх шатны хүрээнд Хятадын орчин үеийн урлагийн үзэсгэлэн болон Хятадын алдарт зураачдын бүтээлийн цуглуулгыг нөгөөдөр дэлгэхээр болжээ. Үзэсгэлэнд Хятадын 12 зураачийн бүтээлээс дэлгэх аж. Энэ үзэсгэлэнд саатснаар та Хятадын нийгмийн амьдрал хэрхэн өөрчлөгдөж буйг харж болох юм.