Фэйсбүүк ашигладаг хүмүүсийн заавал мэдэх ёстой анхааруулгад доорх зөвлөгөөг хүргэж байна.
1. Фэйсбүүк груп орчмоор харагддаг гэх мэт тодорхойгүй холбоосоор орохгүй байх.
2. Та өөрийгөө хэд наслахыг, та өөрийгөө ямар амьтантай төстэй болохыг үзэхийг хүсвэл… гэх мэтчилэн тайлбартай зураг бүхий апп руу орохгүй байх. Ороход like дарж үзнэ үү гэх мэтчилэн дамжлагатай бол шууд гарах!!!
/Энэ апп ийг ашигласнаар таны хувийн мэдээлэл хадгалагдан үлдэж дараа нь админ нь ямар ч төрлөөр ашиглах боломжтой болдог/
3. Таниж мэдэхгүй зураггүй хаягнуудыг найзаараа нэмэж авахгүй байх.
4. Олны танил хүмүүсийн нэр төрд халдсан хуурамч мэдээлэл /нас баржээ, аваарт оржээ, нүцгэн зургаа алджээ… гэх мэт/ бүхий линкрүү орохгүй байх.
5. Hайз биш хүмүүстээ өөрийн хувийн мэдээлэл зураг постоо public тохиргоотой оруулж харуулахгүй байх.
6. Хуурамч ямар ч найзгүй болон цөөн тооны найзтай хаягнуудыг report + report this account + This is a fake account + Other… + Submit to Facebook for Review + done дарааллаар фэйсбүүкрүү мэдэгдэн устгуулах.
Дээрхи зүйлсээс сэргийлэхийг анхааруулж байна.
Муу муухай зүйлсийг олон нийтийн цахим орчноос түлхэн гаргахын тулд таны оролцоо ч чухал учраас та дээрхи мэдээллийг #Шэйр хийж найзууддаа түгээгээрэй. Хүн бүр дээрхи алхмуудыг хийгээд сурчихвал хэзээ нэгэн өдөр хэн нэгэнд тохиох болзошгүй аюулаас тодорхой хэмжээнд сэргийлчихлээ гэсэн үг шүү.