Австралийн эрх баригчид БНХАУ-ын нутгаас Сиднейд оруулж ирсэн их хэмжээний мансууруулах бодисыг илрүүлсэн талаар өнөөдөр мэдээллээ. Савласан шөлний уутанд метамфетамин, эфедрин бодисуудыг нуусан байсан байна. Энэ хэрэгтэй холбоотой 4 хүнийг баривчлаад байгаа юм. Хятадын Нингбо боомтоос ирсэн 3 чингэлэгт хууль бус мансууруулах бодиснуудыг нуусан байжээ. Гаалийн ажилтнууд 107 сая австрали долларын үнэ хүрэх 159 кг метамфетамин, метамфетамины найрлаганд ордог эфедрин 340 кг-ыг эдгээр чингэлгүүдээс илрүүлсэн байна. Австралийн цагдаагийн газар хууль бус мансууруулах бодисны наймааг илрүүлсэн мэдээллийн эх сурвалжаа нууцалж байна. Баривчлагдсан этгээдүүдийн дунд Хятадын 2 иргэн, Австралийн 1 эмэгтэй байна. Үлдсэн нэг сэжигтний харьяаллыг хараахан тогтоогоогүй байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (1)