Швейцарийн Давос хотод 46 дахь удаагийн Дэлхийн эдийн Засгийн чуулган үргэлжилж байна. Энэ сарын 20-23-ны өдрүүдэд үргэлжлэх Давос 2016 чуулга уулзалтанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн илтгэлээ тавилаа. Бан Ги Мүний зүгээс дэлхийн улс орнуудад хандаж өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Парисын цаг уурын өөрчлөлтийн эсрэг уулзалтаар гарсан шийдвэрийг биелүүлэхийг уриалсан юм. Энэ жилийн Давосын чуулга уулзалтаар яригдаж буй ерөнхий 8 сэдвийн нэг нь дэлхийн цаг уурын өөрчлөлт юм. Бан Ги Мүний хэлснээр хэрэв дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг хүсвэл дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө гарч болзошгүй гэжээ.
Гүрпүрэв Ганчимэг/UBS/