Хүү болон бэрдээ уурласан Хятадын нэгэн өндөр настан өөрийн хадгалж байсан бүхий л мөнгийг хайчилж сүйдэлсэн байна. 21,200 ам.доллар буюу 40 гаруй сая төгрөгтэй тэнцэхээр хэмжээний бэлэн мөнгийг хэдэн хэсэг болгон хайчилсан өндөр настан хүүхдүүддээ энэ мөнгийг байхгүй гэж бод хэмээн хэлжээ. Харин түүний хүү Ченг хэдэн зуун хэсэг болон хайчлагдсан мөнгийг уйгагүй нааж эвлүүлж эхэлсэн байна.
Бараг 3 сарын хугацаанд өдөр шөнөгүй сууж нааж, эвлүүлсний эцэст бүх мөнгөн тэмдэгтийг дахин бүтээж чадсан байна. Улмаар банкинд аваачиж солиулжээ. Аавынхаа энэ үйлдэлд Ченг тун ихээр дургүйцсэн ч эргүүлэн эвлүүлж чадсандаа баяртай байгаа гэнэ.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/
Сэтгэгдэл (2)