Чили улсын нийслэл Сантьяго хотын ойролцоо байдаг Санта Марта хогийн цэгт гал гарсан байна. Тус хогийн цэгт хогийг газар доор булж хаядаг учраас газар доогуур гал гарчээ. Сантьяго хотын ихэнх хэсэг утаа мананд хучигдсан байна. Эрх баригчдын зүгээс хогийн цэгээс гарсан галын утаа хоргүй гэдгийг мэдэгджээ. Гэхдээ оршин суугчдын нүд, хоолой ам аргах, дотор муухайрах, толгой эргэх шинж тэмдэг илэрсэн байна. Эрүүл мэндийн газраас ард иргэдэд амны хаалт тараажээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/