Дүрслэх урлагийнханд "Транд арт" нэрээр танил болсон Монголын залуу зураачдын наймдугаар үзэсгэлэнгийн тов тодров. Үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 24-нд гарах юм байна. Монгол, БНСУ-ын 60 уран бүтээлчийн бүтээлийг хамтатган гаргаж, туршлага солилцдог уламжлалтай эл уралдаант үзэсгэлэнд 35 хүртэлх насныхан уран зураг, монгол болон зураасан зураг, уран баримал, холимог техникийн төрөлд бүтээлээ сойх боломжтой. Монголын залуу уран бүтээлчдийг дэмжих, бүтээлийг нь олон нийтэд хүргэх, шинэлэг шийдэл, өвөрмөц дүр төрх нээн илрүүлэх зорилготой тус арга хэмжээг Монголын урчуудын эвлэл, Монголын уран зургийн галерей, МУЭ-ийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэл, БНСУ-ын Тэжон хот дахь Олон улсын соёл, урлагийн харилцааны төв хамтран зохион байгуулж ирсэн юм. Уламжлал ёсоор уралдааны гран при шагналын эзнийг БНСУ-д гурван сарын хугацаатай мэргэжилтэн солилцох хөтөлбөрт хамрагдах эрх, мөнгөн шагнал хүлээж буй аж. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн уралдааны тэргүүн байрын шагналт Ж.Анунаран мэргэжилтэн солилцох хөтөлбөрийн хүрээнд тус улсын Хьюндай уран зургийн галерейд гаргасан бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 25-нд “976” арт галерейд дэлгэх юм байна.
Сэтгэгдэл (1)