Өнгөрсөн 2014 онд Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейд хулгай орсон байдаг.
Хийдийн музейгаас долоон ширхэг бурхан алдагдсан бөгөөд тэдгээр нь хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байсан. Эдгээр бурхадууд нь хосгүй үнэт соёлын өвд багтдаг юм.
Тэгвэл уг хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэхээр шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/