Жил бүр Швейцарийн Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн чуулганы хүрээнд “Болор шагнал” гардуулах ёслолын ажиллагаа болдог.Дэлхий дахинд тулгамдаж байгаа нийтлэг асуудлыг шийдэхэд нийгэмд эерэг уриалга дэвшүүлсэн уран бүтээлчдийг шалгаруулдаг уг шагналын энэ жилийнхийг жүжигчин Леонардо Ди Каприо, Яо Чень нар, дуучин, энтрепренер “will.I.am”, уран бүтээлч Олафур Элиассон нар хүртсэн байна.
Леонардо Ди Каприогийн хувьд өөрийн сангаараа дамжуулан байгаль орчны тогтвортой байдлыг хангах, устах аюултай байгаа зарим зүйлийн амьтан, ургамлыг авран хамгаалах чиглэлээр ажилладаг. Харин БНХАУ-ын жүжигчин Яо Чень “Weibo” Сайтаар дамжуулан дүрвэгсдийн асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг өргөн хүрээний асуудлын талаар олон нийтийг уриалж чадсан байна.Дуучин “Will.I.am”-ийн хувьд “i am angel” сангийнхаа үйл ажиллагааг бага насны хүүхдүүдийн боловсролыг дэмжихэд чиглүүлсэн. Тэр дундаа “STEAM” буюу математик, урлаг суурьтай мэргэжлүүдийг түлхүү дэмждэг нь аж үйлдвэрийн дэх хувьсгал гэсэн энэ жилийн гол сэдэвтэй уялдаж байгаа юм.
/UBS/