Энэ долоо хоногийн эхэнд Египет улсын нутаг дэвсгэрийг хүчтэй элсэн шуурга дайрсан байна. Нүүр нүдгүй шуурсан элсэн шуурганы улмаас улсын томоохон боомтууд түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоожээ.
Египет улсын Александра, Шарм эль Шейх амралтын сувиллын газар, Айн Сохнад байдаг далайн эргийн боомтууд түр хугацаанд ажиллаагүй байна. Нийслэл Каир хотын тэнгэр элс шорооны өнгөөр солигдож, алтан шаргал нар алга болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Элсэн шуурга өнөөдөр намжна гэж цаг уур судлаачид үзэж байгаа юм. Өнгөрсөн жил Египет улсыг дайран өнгөрсөн шуурганы үеэр ард иргэд амиа алдсан тохиолдол хэд хэд гарсан билээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/