Зүрхээр наадагч”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг уран сайхны киног бүтээсэн “Хувьсал” продакшн дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Алтанд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног тун удахгүй үзэгчдэд толилуулхаар зэхэж байна.
Киноны гол дүрд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар, Б.Шинэбаяр, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг тогложээ. Киноны ажлыг Холливүүдын “Mongus pictures”, “Efilm” кино компанитай "Golden treasure" нэртэйгээр хамтран хийж байгаа аж.