Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өвөрмөц, сонирхолтой тоглолтоор үзэгчдээ урин дуудахаар зэхжээ. Гуравдугаар сард Л.Минкусын “Дон Кихот” балет, Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” дууриа үзэгчдийн хүртээл болгоно. Олон улсын эмэгтэйчүүдийн баяртай давхацсан эл үзвэрээс гадна тухайн сард үзэгчдэд хүрэх шинэ уран бүтээл нь попера шоу гэсэн. “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг “Консонанс” хамтлагийнхан тус театрт ажилладгийг хүмүүс мэдэх байх. Тэгвэл авьяаслаг залуу дуучид болон попера урсгалаар дуулдаг бусад дуучдаа хамтатган Олон улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа аж.