Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Л.Дэмидбаатар театрынхаа 85 жилийн ойг тохиолдуулан үзэгчдэдээ нэгэн содон бэлэг барихаар бэлтгэжээ. Тодруулбал, тэрбээр "Оршихуй” нэртэй бие даасан тоглолтоо гэргий болох Улаанбаатар чуулгын гоцлол дуучин М.Анхтуяатай хамтран толилуулах гэж байгаа юм байна. Л.Дэмидбаатарын хувьд урлагт 27 жил зүтгэсэн хугацаандаа 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжиг тогложээ. Тоглолт энэ сарын 27-нд Драмын театрт болох юм байна.