Монголын урлагт опера урлагийн өнгийг тодорхойлж, өөрсдийн орон зайг бий болгосон "Увертюра" хамтлагийнхан тун удахгүй сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байгаа билээ. Тэд өөрсдийн мөрөөдлийн чухал хэсэг болох "Надад үлдсэн найз" мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22,23,24-ний өдрүүдэд болох юм.