Мэтгэлцээний эхэнд нэр дэвшигч Хиллари Клинтон болон Берни Сандерс нар галт зэвсгийн хяналтын асуудлаар маргасан байна. Тэдний маргааны дундуур нэр дэвшигч Мартин ОМалли орж ирэн, Клинтон, Сандерс нарын галт зэвсгийн хуулийн талаарх байр суурийг "туйлбаргүй" хэмээн шүүмжилжээ. Берни Сандерс өөрийн санал болгож байгаа эрүүл мэндийн цогц бодлогоо танилцуулсны дараа энэ асуудлаар Хиллари Клинтонтой цаг орчим маргасан байна. Харин үндэсний аюулгүй байдлын асуудал дээр хоёр нэр дэвшигч Барак Обамагийн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх бодлогыг дэмжсэн бол Сирид газраар цэрэг оруулсан явдлыг санал нэгтэйгээр эсэргүүцсэн байна. Нэр дэвшигч Хиллари Клинтон болон Берний Сандерс нар АНУ-ын төсөв, санхүүгийн асуудлаар мөн санал зөрөлдөж, маргалдсан байна. Ням гаригийн мэтгэлцээн ерөнхийдөө Берни сандерс болон Хиллари Клинтон хоёрын дунд явагдсан гэж хэлж болохоор болж өнгөрсөн бөгөөд гурав дахь оролцогч, нэр дэвшигч, Мэрилэнд мужийн амбан захирагч Мартин ОМалли дээрх хоёрын маргаанд оролцохыг хичээсээр мэтгэлцээн өндөрлөсөн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/