Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа өнгөрсөн амралтын өдөр ээлжит авиралтаа амжилттай дуусгажээ. Өөрөөр хэлбэл, гавьяат маань Өмнөд Америкийн ноён оргил болох Аконкагуа уулын оргилд гарч, эх орныхоо нэрийг дахин гаргалаа. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд эх орноосоо мордож байсан ийнхүү авиралтаа амжилттай дуусгасан юм. Түүний хувьд 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан Аконкагуад авирч байсныг уншигчид санаж байгаа биз ээ.
Сэтгэгдэл (1)