Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон ирэх лхагва гарагт 19:00 цагт “Сонгодог гала тоглолт"-оороо үзэгчидтэйгээ уулзахаар болжээ. Сонирхолтой нь тэд тоглолтынхоо бүх орлогыг өвөлжилт хүндэрч, зудын ирмэгт малчдад олгохоор төлөвлөсөн байна. Учир нь, тус театрын уран бүтээлчид малчдаа дэмжих, нэг малыг ч болтугай эсэн мэнд онд оруулах сэтгэлийг тээж, ийнхүү “Монголын улаан загалмайн нийгэмлэг”-тэй хамтран ээлжит тоглолтоо үзэгч олондоо хүргэх аж. Ямарваа нэг байгалийн гамшиг, осол тохиолдсон үед биш урьдчилан сэргийлж, ард иргэддээ туслах хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл энэхүү тоглолтыг үзэж, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг Улсын дуурь бүжгийн эрдмийн теартын хамт олон уриалж байна.