Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2015” наадмын эхний шатны шалгаруулалт өнөөдрөөс эхэлж байна. Наадмын эхний шат “Улаанбаатар” чуулгын концертын танхимд болох бол хоёрдугаар шат буюу “Гала” тоглолт энэ сарын 28-нд СТӨ-нд болох ажээ.
29 дэх жилдээ болж буй тус наадмын өнгөрсөн жилийн “Гран при” шагналыг МУГЖ Н.Чулуунхүүгийн ая, яруу найрагч Ай.Төмөр-Очирын шүлэг “Ижий гөрөөс” дуу хүртсэн билээ.