Өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Тайваний сөрөг хүчний нэр дэвшигч 59 настай Цай Ин Вень ялалт байгууллаа.
Хатагтай Цай Ин Вений хувьд эх газрын Хятадтай харилцаагаа тогтворжуулах боловч Тайваний тусгаар тогтнолын асуудлыг хэвээр нь үлдээхээ амлаж байсан юм.
Тайваний Ардчилсан дэвшилт намыг тэргүүлдэг тэрээр сонгуульд ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ ч "Бээжин Тайваний тусгаар тогтнол,ардчилалыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэжээ.Мөн АНУ,Япон улсуудад энэ бүс нутагт энхтайван тогтооход хүчин чармайлт гаргасанд талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: UBS.MN
Сэтгэгдэл (3)