Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог “Болор цом” яруу найргийн наадам ирэх сарын 2-нд болохоор товоо зарлаад буй. Наадамд оролцох яруу найрагчдыг өчигдрөөс бүртгэж эхэлжээ. Уламжлал ёсоор наадамд оролцох хүсэлтэй яруу найрагч өөрийн хоёр бүтээлээ МЗЭ-д ирүүлнэ. Харин наадамд тэргүүлж байсан яруу найрагчид урьдчилсан шалгаруулалтгүй оролцох аж.
Энэ онд Монголын уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, Д.Сэнгээ нарын мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан сүүлийн жилүүдэд аймаг, орон нутагт зохиогдож байсан “Болор цом” наадам Улаанбаатар хотод зохиогдохоор болоод буй.
Сэтгэгдэл (2)