Япон улсын нийслэл Токио хотоос Наганогийн цанын бааз руу явж байсан автобус уулын замд осолдсон байна. Автобусан дотор 41 хүн зорчиж байсны 14 нь амиа алдаж, үлдсэн зорчигчид их бага хэмжээний гэмтэл бэртэл авчээ.
Осол баасан гаригийн үүрээр Каруйзава тосгоны ойролцоо болсон байна. Одоогоор автобус онхолдсон шалтгааныг тодруулаагүй байгаа юм. Уулын замд гадны нөлөө буюу автобус хальтрах цас, мөс байхгүй байжээ. Тус улсын Тээвэр зуучлалын яам ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Автобусанд байсан гэрчүүдийн яриагаар автобус замын буруу урсгал руу орж хамгаалалт мөргөн өнхөрсөн байна. Аюулгүй байдлын үүднээс 2 жолооч ээлжлэн жолоо барьж байжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/