Өнгөрсөн оны 9 дүгээр сард Төв Америкийн Гватемал улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж инээдмийн жүжигчин байж байгаад улс төрд хүчээ сорих болсон Жимми Моралес ялалт байгуулсан юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангаргаа өргөлөө.
Гватемал улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байден, болоод хөрш зэргэлдээх улс орнуудын төрийн тэргүүнүүд ирж оролцсон байна. Ядуу буурай гэр бүлээс гаралтай, жүжигчний мэргэжилтэй шинэ Ерөнхийлөгч Жимми Моралес улс орноо ядуурлаас аварч, авилга хээл хахуулиийг устгаж, гэмт бүлэглэлүүдийн эсрэг тэмцэхээ амлаад байгаа юм.
Тангараг өргөх ёслолын үеэр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байден Жимми Моралест баяр хүргэж, авилга хээл хахуулийн эсрэг хариуцлагатайгаар тэмцэж, өөрчлөлтийг хүсч байгаа олон мянган иргэнийхээ төлөө ажил үүргээ ухамсартайгаар гүйцэтгэхийг уриалжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/
Сэтгэгдэл (2)