Бразил улсад хорт бодис хадгалж байсан агуулах дэлбэрсэн байна. Борооны ус агуулахын цоорхой дээврээр шүүрч улмаар химийн урвал явагдсан гэж тайлбарлаж байна.
Бразилийн далайн эргийн Гуаруха хотын агуулахад болсон дэлбэрэлтийн дараа их хэмжээний хорт хий Сантос боомтын орчимд тархсан байна. Тиймээс холбогдох албаны хүмүүс ойр орчмын ард иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байж аюулгүй байдлаа хангахыг хүсчээ.
Агуулахтай ойр байрладаг ачаа тээврийн зогсоолууд, айлуудыг нэн даруй нүүлгэн шилжүүлсэн байна. 40 орчим хүн хорт хийнд хордож эмнэлэгт хүргэгджээ. Агуулахад натри хлоридын изоцианит хадгалагдаж байсан байна. Борооны ус дээврийн цоорхойгоор шүүрч урвал явагдан хий дэлбэрсэн гэж урьдчилсан байдлаар таамаглаж байгаа юм. Хорт хийн уршгаар иргэдийн дотор эвгүйрч муужрах, арьс цочрох, амьсгал давчдах шинж тэмдгүүд илрээд байна. Тус агуулахыг материал техник хангамжийн Локальфрио компани эзэмшдэг юм байна.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/