Монголын хөлбөмбөгийн холбооны идэрчүүдийн футзалын УАШТ-ий Талын бүсийн тоглолт 15,17 насны ангилалд болж өндөрлөлөө. Тэмцээнээс эхний хоёр байр эзэлсэн багууд Улаанбаатар хотод ирэх сард болох шигшээ тэмцээнд оролцох эрх авах юм. Энэ тэмцээнд Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Төв аймгийн баг оролцсоноос 15 хүртэлх насанд Говьсүмбэр аймаг тэргүүлж, Төв аймгийн баг удааллаа. Харин тэмцээний ахлах буюу 17 хүртэлх насанд мөн Говьсүмбэр аймгийн баг тамирчид түрүүлж, Дорнод аймгийн баг дэд байранд шалгарч шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. Алтайн бүсийн тэмцээн Говь-Алтай аймгийн төв Алтай хотод болох бөгөөд мөн нас насны ангилалд тус бүр хоёр баг шигшээ тэмцээний эрх авах юм байна.