МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах утга уянгын их наадам "Болор цом-2016”-ын бүртгэл өнөөдөр эхэллээ.
Уламжлал ёсоор наадамд оролцох яруу найрагч өөрийн хоёр бүтээлээ МЗЭ-д ирүүлэх юм.
Уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигч зохиолчдыг холбох зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулж ирсэн уг наадам энэ жил Монголын уран зохиолыг үндэслэгч, чухал хувь нэмэр оруулагч Д.Сэнгээгийн мэндэлсний 100, Д.Нацагдоржийн 110 жилийн ой тохиож байгаа учраас нийслэл Улаанбаатар хотод ирэх сарын 02-нд болно.