Дэлхий дээрхи хамгийн ажилсаг ард түмнийг "CNN" нэрлэлээ. Дэлхий дээрх хамгийн ажилсаг хүмүүсээр хонгконгчууд нэрлэгдлээ. Жилийн ердөө 17 хоногт л бүх амралт нь багтдаг хонгконгчууд ихэнх өдрийг бүтэн эсвэл хагас цагаар ажиллаж өнгөрөөдөг байна. Тэд жилийн 2600 гаруй цагийг буюу 108 өдрийг зөвхөн ажилдаа зарцуулдаг юм. Харьцуулалт хийхэд францууд жилдээ 1600 орчим цагийг ажилдаа зориулдаг. Энэ нь хонгконгчуудаас 1000 орчим цагаар бага ажилладаг гэсэн үг юм.
Азиудаас дутахааргүй олон цаг ажилладаг иргэд АНЭУ-ын Дубай хотноо аж төрдөг байна. Тэнгэр баганадсан өндөр барилгуудаараа танигдсан Дубай хот ард иргэдийнхээ ажилсаг хөдөлмөрч чанараар ч дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Тодруулбал хамгийн олон цагаар бүтээлч хөдөлмөр эрхэлдэг иргэдтэй хотуудын жагсаалтанд Дубай зургадугаарт бичигджээ.
Тэгвэл нидерландчууд хамгийн цөөн цагаар ажилладаг ард түмнээр тодорчээ.Тэд долоо хоногт ердөө 29 цаг ажилладаг байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/