Латин Америкийн орнуудад үер усны аюул нүүрлэсээр байгаа талаар бид өмнө нь хүргэж байсан. Тэр дундаа Парагвай улсад үерийн бохирдсон, удсан уснаас болж халуун хумхаа өвчний тархалт эрс нэмэгдээд байгаа юм. Эрх баригчид өвчний тархалт нэн аюултай түвшинд хүрснийг анхаарууллаа.
Тус улсын Эрүүл мэндийн дэд сайдын мэдэгдсэнээр Зика, Чинкунгуньягийн хөдөө орон нутгийн оршин суугчдын дунд халуун бүсийн шумуулаар дамжиж хумхаа өвчний хурдацтай тархаж байна. Одоогоор Чинкунгуньяд 4,000 хүн халуун хумхаа өвчнөөр өвджээ. Харин Парагвай улс даяар 16,000 халуун хумхаа өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Халдварлагсдын дийлэнх нь бага насны хүүхдүүд болон ахмад настнууд байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санаа зовж буй асуудал юм.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/