Энэ талаар Францын цагдаагийн байгууллагаас мэдээлсэн бөгөөд хэд хэдэн хүн ор сураггүй алга болоод байгаа юм.Их хэмжээний цас гэнэт нуран орж ирсний улмаас 10 хүн цасанд дарагдаж, 2 нь амь насаа алдсан байна. Лхагва гаригийн өдөр болсон энэ хэрэг явдлын дараахан аврах багийнхан ирж, эрлийн ажиллагааг эхлүүлсэн ч одоог хүртэл хэд хэдэн хүн олдоогүй байна. Сейнт Экспюри сургуулийн 10 оюутан цасан нурангинд дарагдсан болохыг "Ассошиетэд Пресс" агентлаг мэдээлж байгаа юм. Онцгой байдлын 60 орчим ажилтан үнэрч нохдын хамтаар эрлийн ажиллагааг явуулж байгаа ч хөр цасан дундаас хүний ул мөр олох нь нилээд хүнд байгаа юм.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/