"Галзуу хурд” цувралын дараагийн ангийг Гэри Грей найруулж буй. Тэрбээр уг киноны зургийг өмнөхөөсөө сонирхолтой газруудад авахаар төлөвлөжээ. Цувралын өмнөх ангиудын зургийг JIoc- Анжелес, Токио, Лондон, Абу Дабид авсан байдаг. Гэри Грей энэ удаа зураг авч болохоор газруудаар аялаад Куба улсыг сонгожээ. Киноны гол үйл явдал Атлантад өрнөх бөгөөд Орос, Ирландад ч зарим хэсгийн зургийг авах аж.