Индонези улсын нийслэл Жакарта хотод хэд хэдэн удаа бөмбөг дэлбэрч, ширүүн буудалцаан болсон байна. Одоогоор 6 хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Нийслэл хотын хэд хэдэн өөр байрлалд буун дуу гарч, дэлбэрэлт болсон байна. Эдгээрийн дунд олны хөл хөдөлгөөн ихтэй худалдааны төв багтжээ.
Жакарта хотын цагдаагийн газар эдгээр удаа дараалсан халдлагуудыг багаар бодоход 10 зэвсэглэсэн этгээд хамтарч үйлдсэн гэж үзэж байна. Одоо ч зарим газруудад буудалцаан намжаагүй байгаа юм. Ерөнхийлөгч Жоко Видодо энэ үйл явдлыг террорист ажиллагаа хэмжээн буруутгаж, ард иргэдийг аль болох тайван амгалан байхыг уриалсан байна.
Жакарта хотод болсон халдлагын хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байгаа юм. Шинэ оны зааг дээр Индонези улсад Исламын шашинтай зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэн тул аюулгүй байдлыг дээд зэргээр хамгаалаад байжээ.
Гүрпүрэв Ганчимэг /UBS/