Нэрт бизнесмен Дональд Трамп Сирийн дүрвэгсдийг хүлээн авахгүй хэмээн мэдэгдэж, улмаар Исламын шашинтнуудыг гутаан доромжилсон үзэл хандлага, өнгө аяс бүхий мэдэгдлүүдийг ар араас нь хийсээр байгаа билээ. Европын холбоо болоод АНУ-д гарсан ихэнхи зэвсэгт халдлага Исламын шашинтнуудтай холбогддогоос үүдэн ийм байр сууринд хүрсэн гэдгээ Трамп мэдэгдсэн удаатай. Гэвч түүний энэ байр суурийг АНУ-ын төрийн тэргүүн эрс шүүмжилж байна. Бусдыг арьс өнгө, шашин шүтлэг, гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхах явдал ардчиллын амин сүнсийг үгүй хийх болно гэдгийг Обама сануулсаар байгаа юм. Эрхээ эдэлж, үүргээ хүлээн, бусдыг хүндэтгэн яваа хэдэн зуун Исламын шашинтнууд байгаа гэдгийг ч тэрээр сануулсаар байна.