Мексикийн хар тамхины хууль бус наймаа эрхлэгч Синалоа картелийн тэргүүн Хоакин Гузман өнгөрөгч долоо хоногт баривчлагдсан нь түүний шоронгоос оргосон түүхээс сэдэвлэн бүтээсэн "Эль Капо: Зууны шилдэг орголт" нэртэй уран сайхны киноны сурталчилгаанд улам нөлөөлсөн байна."Эль Капо" кино Мексик улсын кино театруудаар энэ долоо хоногоос эхлэн гарч эхэлж байгаа бөгөөд уг бүтээлийг Аксел Уриегас найруулсан байна. Тэрээр Хоакин Гузманы шоронгоос оргосон түүхээс зохиолоо сэдэвлэсэн бөгөөд киноны үйл явдал огт өөр болохыг хэлсэн байна. Энэхүү киног анх "Эль Чапо: Зууны шилдэг орголт" хэмээн нэрлэж байсан ч зарим нэг шалтгааны улмаас энэ даваа гаригт нэрийг нь "Эль Капо" болгон өөрчилжээ. Тус киноны эрхийг Драгон Филмьс компани хариуцан ажиллаж байгаа бөгөөд Мексик улс даяар нийт 105 кинотеатруудад гаргахаар болсон байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/
Сэтгэгдэл (1)