“Ахмадын УАШТ” энэ сарын 23-31 хооронд үргэлжлэн явагдахаар болжээ.
Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг уг тэмцээнд ахмад тамирчдын насыг 40 наснаас эхлэн тооцон оролцуулдаг байна.
Ахмадын УАШТ 40-44 нас, 45-49 нас, 50-54 нас, 55-59 нас болон 60-аас дээш гэсэн 5 насны ангилалд болох юм. Гэхдээ 40-44 хүртэлх насны ангилалд нэг багт 37 ба 37-дээш насны гурван тамирчин тоглож болох аж. Энэхүү шийдвэрийн дагуу 40-44 насанд өрсөлдөж байгаа багууд дээд тал нь 37 ба түүнээс дээш насны гурван тамирчнаар багаа сэлбэж болно гэдгийг зохион байгуулагчид мэдээлсэн байна.