Европын холбооны улсуудыг зорих дүрвэгсдийн цуваа тасрахгүй байгаа энэ цаг үед Евро бүсийн улс орнууд цагаачдыг хэрхэн орон байр, хоол хүнсээр хангахаа мэдэхгүйд хүрээд байна. Франц улсын хувьд хамгийн хямд төсөр материал ашиглан аль болох түргэн хугацаанд орон байр барьж өгөхөөр зорьж байна.
Францын Кале хотод "Ширэнгэн ой" хэмээн нэрлэгдсэн дүрвэгсдийн хуаран байгуулагдаад байгаа бөгөөд энд цагаачдыг түр хугацаанд л байршуулахаар төлөвлөж байсан ч өдгөө 1500 орчим хүн тогтмол оршин сууж байна. Дахин боловсруулсан материалаар баригдсан энэхүү хотхон төдийлөн ая тухтай биш ч гэлээ цагаачдад гэр бүлээрээ дулаахан орчинд амьдрах боломжийг олгож байгаа юм.
Кале хот дахь дүрвэсгдийн хуаранд цагаач иргэд хэсэгхэн хугацаанд амьдраад цааш өөр тийш нүүж, байнга оршин суух газраа олох ёстой юм. Гэвч очих газаргүй цагаач иргэд эндээ хэдэн сарыг өнгөрүүлэхэд хүрдэг байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/