Ирак улсын албаныхны зүгээс мэдээлснээр нэг цаг орчим үргэлжилсэн халдлага Багдад хотын шийтүүд голлон амьдардаг зүүн хэсгийн Жавхара хэмээх худалдааны төвд гарч, улмаар 18 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн шархадсан байна. Мөн ойр орчмын барилга болон автомашинууд эвдэрч сүйджээ. Уг халдлага гарсны дараахан интернетэд Исламын Улс бүлэглэлийн зүгээс энэхүү халдлагыг тус бүлэглэлийн дөрвөн дайчин үйлдсэн гээд үүнээс ч хор хөнөөлтэй зүйл хийх болно хэмээн анхааруулсан байна.Өнөөдөр Багдад хотын халдлага гарсан тухайн хэсгийн оршин суугчид өөрсдийнх нь эд, өмчид хэр их хохирол тохиосон болохыг олж тогтоон, тооцоолж байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/